Өнөөдөр блогоо нэг хараатахсан чинь… сайхан байнөө. Сэтгэл ханамжтай бас дулаахан миний л гэх орон зай үлджээ. Анхны блогийн бичлэгтээ үүнийг л үлдээхсэн гэж санасан бас бичсэн байна. Харин өнөөдөр хараад нээх сайхан санагдаж байна. Хэнээс ч хаанаас ч хуулж тавиагүй миний бүхэн энд нэгэн том сэтгэлийн гэрээ барьж, хэн нь ч намайг танихгүй ч сайхан үгийг харамгүй хэлэх анд нөхдүүд хүрээлж блог ертөнцөд амьдрал сайхан байнөө… Энэ өдрөөс цааш бичлэг маань удааширч магад нилээн цөөрөх байх. Гэхдээ энэ кибер ертөнцөөс хөндийрч чадамгүй дассан учир бүхий л цаг хугацаанаа эндээ л оршихыг хүснэ. Гутарсан үедээ бичлэгүүдээ эргүүлж тойруулан харж баяртай үедээ өөрийнхөөрөө ч шагайх завгүй сээгийддэг нь аль аль нь сэтгэлийг минь хөнгөлж ганцаардлыг минь тайлдаг юм. Тиймээс энд Раш гэх би оршисоор л….

Сормуус хөлдөө чирээд
Согтуу бодол ганхаад
Солиором их гомдол
Сонын дуу шиг чийртэй
Цатгалан амьдрах хүсэл
Цамаан хүмүүсийн гэдсэнд
Царцаа эрвээхэй болох хүсэлд
Цагалбар л ганц садаа
Эм хүйстэй төрвөл гүнжхэн бол, алба
Эр хүйстэй төрвөл эзэн бол, алба
Эм байхыг хүсэхгүй бол эзэн байж ч болно
Эр эмийн ялгаа өнөө ертөнцөд үгүй
Бүгд нарлуу тэмүүлнэ, нар гэвч үхэл
Бүгд саран дээр амьдрахыг хүснэ, сар гэвч үхмэл
Утга учир хөл дор гишгэгдэх цөвүүн цаг, гомдом
Ухаан бодол хөлчүүрхэх эрин үе, харуусам
Хайрлахсан, даанч зав алга
Жаргахсан, даанч хугацаа алга
Энэрэхсэн, даанч хүмүүн алга
Уйлахсан, даанч нулимас алга
"НАЙЗ БАС ДАЙСАН AA ГЭХДЭЭ ХЭН Ч БИШ......" цааш унших »

Би цэцэг шиг цэнхэрхэн өнгөтэй бас цэмцгэрхэн
Биеэ тойруулан эгэлгүй бүхнээр гоёод эрхлэх
Биелэшгүй мөрөөдлийн чинь зүүд болж эрхэмсэх
Би эгэлгүй ертөнцийг гоёх уран хас...
Хархан үсээ би намирууланхан алхахдаа
Хараа бүхнийг би мэдэрдэг бас бардамсдаг
Харцаа газар унагаж үзээгүй өлмий юугаан танихгүй
Харанхуй орчлонд гэрэлтэх дэндүү хурц солир...
Эрх чөлөөг би энгэр юундаа шигтгээд агаар мэт амьсгалдаг
Ихэмсэг төрхийг халаасалж түүндээ би дахин дахин дурладаг
Хүнийх гэхээр харамсам залуу гоо амьдармаар..
Хорвоо дэлхийн зүрхэн тушаа цэцэгхэн болоод ганхмаар...
Эрвээхэй хүртэл даанч атаархам заяа гэлтэй....
Энгийн байхаас бусдыг оролдож үзэм гэлтэй...
Энэ ертөнцөд бүсгүй би үгүй бол чимэг юу гэлтэй
Эгэл бүхнийг үгүйсгэгч хорвоогийн ганц аксиом гэлтэй....

Надаас та найраг нэхээд яах юм бэ
Намраас та инээд нэхээд яах юм бэ
Надаас та урлаг нэхээд яах юм бэ
Навчсаас та цэцэг нэхээд яах юм бэ
Нүдээ анихад эргэлддэг ертөнц минь юм энэ шүлэг
Нүгэлт гэнэн сэтгэлийн минь гоморхол юм энэ хэдэн үгс
Найрагч болох гэж би эмзэгхэн зүрхэээрээ оролдоогүй юмаа
Намар намраар надад нас нэмсэн ухаарал юмаа энэ хэдэн шүлэг
Солгой солгой би бүх юманд солгой
Согтуу амьдралд найраг минь хүртэл солгой
Хөндүүр хөндүүр үгс бүр минь хөндүүр
Хөлрөх сэтгэлийн энчээнээ гуниг бүр минь хөндүүр
Эглийн эгэл би эгэлхэн шүлгээ туурвидаг юм
Энэнээс та урлаг хайгаад яахын бэ
Энгийн энгийн амьдрал минь эрээн цаасан дээр буудаг юм
Эндээс та тансаглал хайгаад яахын бэ
Зүрхэнд буусан үгсийг минь зүлгүүрдэж засах хэрэггүй
Зөв холбосон үгс минь намайг л илэрхийлнэ хачиргүй
Зураг шиг инээж уянга шиг амьдарч явсангүй ээ
Зуу зуун мөчийн минь таньгүй үдсэн эгэл хоромууд засваргүй
"Нийгэм Нийгэм Мөнгө Мөнгө......................" цааш унших »
Шинэ жилээ гэж. Нэг удаа шинэ жилээр ээж надад шампанск шахаж уулгачаад маргааш нь салатнаас хордлого аваад бөөн юм болсон чинь чи шартчиж гээл шоолоод яваад байж билээ. Шартхаар яг ингээд 00с зүүгдээд байдын гээд. Би ичкү ээжид юу л боллоо гэж нэг муу шампансканд шартжийдийн гэсэн бүр савж унаал шараа юмаа чи нээрээ гээл хэхэ. Тэгээд эмээд загнуулсын. Хүүхэд хордлого авчаад байхад шартчиж байхдаа яахав дээ хайлмаг хийж өг чи гээд хэхэ би цаагуур нь ээжийг дооёолоол сууж байгаам чинь тийн эмээгийн зөв гээл."Шинэ жил хурдан болоосой.." цааш унших »

Би яг одоо энд зогсоно хав харанхуй
Бүүдгэр, саарал, гэгээ аниргүй
Би яг одоо энд л зогсоно яах аргагүй
Бүхнээс таслагдсан, бүгдэд буруутгагдсан
Гэхдээ сэтгэлд минь нар уяатай эргэлднэ
Гэнэн бодол хүүхдийн инээд мэт цангинана
Гэгэлгэн гэгч нь гараа атгаад энгэртээ наагаад
Гэрэвшингүй би бусдаас тусдаахан аминчхан жаргана
Надад итгэл байна
Нар маргааш мандна гэдэг итгэл байна надад
Навчис маргааш ногоорно гэдэг итгэл байна надад
Намуухан инээлдэн ханьсан жаргах өдөр ирнэ гэдэг итгэл байна
Налгархан амьдралд тухланхан сууна гэдэг итгэл байна надад
Урагшаа нэг алхлаа.. би унасангүй
Ухрах шаардлага байхгүй ээ алдаа нэг алхмын хойно
Урд хадан хясаа байна хамаагүй ээ дахиад нэг алхая
Ухрах шаардлага байхгүй алдаа нэг алхмын цаана
Хөнгөн инээмсэглэл яг над шиг хацартаа бадруул амьдрал унаагүй
Хөөргөн бодол яг над шиг сэтгэлдээ дүүлүүл амьдрал дуусаагүй
Хөврөх цаг хугацаа чамд жим гаргаж өгнө итгэл байхад л болно
Хичнээн удаа алдавч хамаагүй итгэлээ л алдах хэрэггүй
Надад яг одоо итгэлээс өөр хэн ч алга хамаагүй
Надаас алгаа тосоод итгэл ав би харамгүй
Нэг л өдөр би ирсэн шигээ явах болно тэр болтол
Нэгэнт алдсан байсан ч хамаагүй чамд итгэл өгөе атгаад ав

Сэтгэлд бороо шаагина хайр найргүй
Сэрүүн салхи бас исгэрнэ хүчтэй шуурна
Сэтгэлдээ би бүжин наадна гэхдээ хил хязгааргүй
Сэрчигнэх төдий аяс намайг уяраана орон зайгүй
Зөвхөн намайг шалба норгох энэ бороо бүжих мэт
Зүүд мөрөөдлөөр жигүүрлэн нисэх мэт
Зүрх сэтгэлийг исгэн бас шавхуурдан бас төөнөх
Зөөлөн атлаа дэндүү ширүүн асгарах бороон дуслууд
Уянгалаг эгшиг сэтгэлийн нандин чавхдасыг хайр найргүй хөндөж
Ухаарал энэрлийн альныг мэдрүүлхийг би мэдэхгүй ч тансаг
Үг үгүй бас дүрслэл үгүй сэтгэлийн орон зайг цэнгүүлэн хөөргөж
Үхэл амьдралын алиныг мэдрүүлэхийг би мэдэхгүй ч уянгалаг
Хайр дурлал, үзэн ядалт, аз жаргал, атаа хорсол
Хагацал зовлон, ханашгүй цэнгэл энэ бүхэн
Хүслийн ертөнцөд намайг шалба норгон ганхуулан бүжүүлж
Хөндийрөн хөндийрөн энэ амьдралаас тасраан жаргуулах
Хараатай мөртлөө би хөөрөн ниснэ хаа сайгүй
Хаагуур нь намайг ингэтлээ их уяраана вэ аялгуу
Хөл газар хирнээ дүүлэн би жаргана хацартаа инээмсэглэж
Хөндий сэтгэлийн орон зайг хэзээ ингэтлээ эзэмдээ вэ хөгжим
Эмзэг турьхан сэтгэл бүүвэй
Энхрий ялдам аялгуу бүүвэй
Эглийн эгэл хайр бүүвэй
Энгэрт минь наадах жаргал бүүвэй
Уяран уяран сонсоно
Уйлах нулимас хацарт
Ухаажин ухаажин сонсоно
Ухаан бодол энгэрт
Чих хэзээ ч сонсоогүй энэ хөгжимийг
Чин зүрх минь чив чимээгүй сонсож мэгшсэн
Чийртэй амьдралаас дүүлэн дүүлэн холдож
Чиний хөгжимд би мансууран мансууран хайлна
The music is all around this. All you have to do is listen…. (August Rush)
Цаг хугацааны өчүүхэн хэсэг хөндүүрлэж байхад
Би ёолох хэрэггүй....
***************
Ойн түймэр хэдий сүртэй ч бас шатам халуун ч
алхаад гарах л хэмжээний...
айвал чи үхнэ
эс айвал чи амьд үлднэ....

Хоосон
Бодол хоосон
Хөндий
Сэтгэл хөндий
Нэг л зүйл хүлээнэ
Гэвч юуг үл мэднэ
Нэг л зүйл үгүйлнэ
Гэвч бас л юуг үл мэднэ
Гомдоогүй ээ бас гуниагүй
Гэнэн харанхуй гэхдээ сүүдрээ тусгаж
Гэгэлгэн бодол хаа нэгтээ сураггүй хийсч
Гэзэг юугаан дэрлээд би юу ч юм хүлээнэ
Залхаагүй ээ бас үзэн ядаагүй
Замбараат хорвоо гэхдээ залуураа нэг л тийш зүглүүлж
Замбараагүй миний сэтгэл тэчяадан тэчяадан ахуйд
Засмал бодлоо өвөртлөөд өрөөний буланд би юу ч юм хүлээнэ
Сонин. Сүүлийн үед дандаа дэлхий сөнөж байна гэж зүүдлэх болж. Яагаад юм бол? Сөнөх гээд байна уу хэт уран зөгнөөд байна уу.. Санаж байгаагаас....."Зүүдэнд дэлхий сөнөөд... Зөгнөөд ч байх шиг" цааш унших »
Тагтаа цонхны тэнд гүрр гүрр гэнэ. Надтай нэг л их сэтгэлээ хуваалцаж байгаа юм. Гэхдээ намайг цонхоор шагайнгуут тэр ичээд далавчаа цонхны ирмэг шавхуурдан шавхуурдан нисч одно. "Тагтаа" цааш унших »

"МИНИЙ ХАРИУ ЭНЭ....." цааш унших »
"ХАРИУГ ТА ХЭЛ..." цааш унших »
Үгийн наанатай цаанатай чамд
Үнэний захаас хэлтлэе
Үглэв гэж гоморхолгүйгээр
Өчүүхэнийг ч гэсэн тунгаа
Багахан жил амьдарсан ч
Бага юмыг үзсэнгүй ээ
Балаг зовлон хэн бүхэнд ч
Балчир чам шиг гоморхсонгүй ээ
Эрин үе гэдэг хүний чанарыг алдуулдаг
Эмтрэх шаналал гэдэг хүн гээчийг үүсгэдэг
Элэг юу чинь нэгэнтээ эмтрэн уйлсан юм бол
Эглийн эгэл амьдралд талархаж яв даа чи минь
Гомдлоо гээд нэгнээ харааж зүхэхээс түрүүнд
Голын тэр нэг бодлыг өөр шигээ л түүнээс хайгаарай
Гомдоох сэтгэлд ч бас учиг бий учир
Гэнэхэн сэтгэлийг өрөвдөж нэгэнтээ түүнийг хайрлаарай
Уучилал гэдэг хэзээд уулыг нураадаг гэнэлээ
Уурын мунхагаар чи нэгний сэтгэлийг зүсүүзэй
Ухаалаг амьдрахыг хайдаггүй хүмүүн байхгүй орчлонд
Учирыг чи түрүүнд өөрөөсөө эхлээд хайгаарай
Арагшаа суусан амьдрал арагшаа нэг алхдаг юм
Аавын гэрээс холдоогүй ч эрх зангаа төрхмөндөө гээ
Алдаж оноод цор ганцаар үлдэх үед чинь
Алаг энэхэн орчлонд эрх зан хэрэггүй ээ
Хязгаар гэдэг хэмжээсийг үг бүртээ хадгал
Хэмжээ хязгаар гэдэг жаргалд ч байх ёсон буй
Хэнхэг жаргалтан царайлж дадалдаа хүлэгдэх тэрхэн үед
Хаашаа ч харсан давчуурхах бүгчим ертөнц угтах вий
Харам амьдарсан хүнээс амьдрал өөрийгөө хармалдаг юм
Хатуу ч гэсэн өөрөөсөө ширхэг зүү харамлуузай
Дэргэд байгаа бүхэндээ өөрийнхөө л хүсдэгийг өгөхдөө
Дэмий ганц юман дээр харам зан гаргуузай
Өгөөмөр хүний амьдрал өгөөмөр байдаг учиртай
Өгсөнөө түрүүнд бодож авснаа мартагнах хэрэггүй
Өглөө чамд нарыг бэлэглэсэн амьдралыг
Өчүүхэн тэнэгээр бодож харааж зүхэх хэрэггүй
Ухаан гэгчийг чи өөрийн ертөнцөөс чимээгүй хай
Урвасан бүхэн дайсан биш уужуу нүдээр бүгдий хар
Уулга алдан чамайг тэврэх жинхэнэ дайсан хажууд чинь байхад
Уулгамч юм шиг чи түүнд амьдралаа тоочих хэрэггүй
Бүхний ард суусан хүн бүхний ард амьдардаг юм
Бүгд жаргалыг сонгох агшинд зовлонг чи өөртөө үүр
Бүлээн халууныг хайх хүн бүрийн эсрэг чи
Жавар гээчид дурлаж жаргалын амтыг олоорой
Хайсан бүхэн заавал биелэх учир үгүй тул
Хямдхан бүхний хойноос сэтгэлээ туугаад тавиузай
Хүн гэдэг хэзээд бурхан болохгүй нь үнэн тул
Хар авсанд хэвтэхдээ хүн чанартайгаа ороорой
Бусдын үгэнд гомдоод сэтгэлээ хэмлэх хэрэггүй ээ
Бурханг хүртэл муулагсад хорвоогоор нэг байдаг юм
Муулах үгэнд нь баярлаж уужуу тэнгэр шиг инээмсэглэ
Мууллаа гээд харин зөрүүлж түүнийг муулуузай
Атгаг санаа хэзээд хүнийг тэтгэж байсангүй
Амьд явахдаа нэгэн цагт агуулж явсан бол наминчил
Сэтгэлдээ санасан мууг хэн нэгэн мэдээгүй ч
Сэлгэж амьдрах тохиолдоо сэтгэлээр чи гологдуузай
Сайхныг бодоод сайхныг бүтээгээд сайхан амьдар
Сэтгэл сайтай байхад чөтгөр ч чамд жаргалыг ерөөнө
Адгуу сэтгэлтэй адайр амьдралтай бол харин
Алдахгүй байсан ч бурхан чамд зовлонг илгээнэ
Эрин үе чанарыг нь идсэн хөөрхий дүү чамд
Эгэлийн эгэл хэдэн үг хэллээ
Алгаа тосоод авбал
Алт болоод очиж магад чамд
Адгаж намайгаа зэмлэвэл
Арван жилийн дараа ойлгож магад чи минь

Хөл дор гишгигдсэн цэцэг өлмий доороос ёолоход
Хөнгөн бодол чигтээ ян хийгээд явчих юм
Нөмөрлөж зогссон ганц мод гуниг нэгэнтээ шивнэхэд
Нимгэн сэтгэлд гуниг ханхийгээд явчих юм
Наран тэртээ жаргахдаа яасан их хоргодно вэ
Янзган сэтгэлийн энчээ сүүдрээ хургуулж яах нь вэ
Навчис зөөлөн буухдаа яасан ихээр шархирна вэ
Янагхан түүний минь энгэрт нулимсаа дусгаж яах нь вэ

Туниад байхын чамд...
Тулгын чулуу ганхаад байхын хааяа
Турьхан сэтгэл яг одоо өмөлзөөд байхын
Тунчиг дээ тунчиг.. туниад л байна чамд
Зөрөөд байхын чамаас..
Зүтгүү хорвоо хааяа мухардаад байхын
Зөрүүд гэгч нь сэтгэл минь хатуурхаад байхын яг одоо
Зөөлөн дөө зөөлөн.... зөрмөөргүй л байна чамаас
Гомдоод байхын чамд
Гол мөрөн мэт урсаад байхын нулимас хааяа
Ганган амьдралын хээнцэр нуруунд тухлалгүйгээр
Гэнэн гэгч гомдоод байхымаа чамдаа..
"Ээжээ та хөөрхөн шүү!!!!" цааш унших »

